Нийгэм
Нийтлэл
ХОНЬ ХАРИУЛЖ ЯВСАН БҮСГҮЙГ 3 ОРГОДОЛ УУЛАНД АВЧ ЯВААД 10 ГАРУЙ ЖИЛ БУУЛГААГҮЙ ГЭДЭГ
ХОНЬ ХАРИУЛЖ ЯВСАН БҮСГҮЙГ 3 ОРГОДОЛ УУЛАНД АВЧ ЯВААД 10 ГАРУЙ ЖИЛ БУУЛГААГҮЙ ГЭДЭГ…
1980-аад оны дунд үеэр Улаанбаатарын урдхан талд сүндэрлэх Богд уулын өтгөн ойд нэгэн эр хоёр жил гаруй хүний нүднээс далд амьдарчээ. Түүнийг Доржийн Бавуу гэдэг бөгөөд тэр үед цагдаа нарын эрэн сурвалжилж байсан шоронгийн оргодол байв. Хачирхалтай нь Бавуу хүн бараг очдоггүй алс бөглүү тайга руу бус, зун намартаа самар жимс түүсэн хүмүүсийн хөл тасардаггүй Богд уулыг зориуд сонгосон байлаа. Хожим түүнээс “Яагаад заавал Богд уулыг сонгосон юм бэ?” гэж асуухад тэр инээмсэглэснээ, “Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг дээ” хэмээн хариулсан гэдэг.
Бавуугийн тооцоо энгийн атлаа тун овжин байжээ, зун намрын цагт ууланд хүнтэй таарлаа гэхэд мөрөндөө шуудай тохож, гартаа мод барьчихсан явахад хэн ч түүнийг оргодол гэж сэжиглэхгүй. “Самар түүж явна” гэх ганц өгүүлбэр л түүний халхавч болж, харин өвөл болоход Богд уул өөрөө эзгүйрч, цасанд дарагдсан моддын дунд хүний бараа бараг үзэгдэхээ болино. Дархан цаазтай газар учраас анчид буу үүрэн хэсүүчлэх нь ховор, хулгайгаар мод бэлтгэх хүн ч тэр бүр байхгүй нь түүнд бүр ч ашигтай байв. Ингээд Бавуу уулын ам, жалга, булаг шанд, хүн явдаг болон явдаггүй жим бүрийг хэдхэн сарын дотор нутгийн хүнээс дутахгүй мэддэг болжээ.
Зун болохоор тэр хушин ойгоос самар ихээр түүж, заримыг нь идэж, үлдсэнийг нь өвөлдөө зориулан хуурай газар нууж хадгалдаг байлаа. Хааяа жимс түүж, боломж таарвал ангийн мах олж, галын утаа холоос харагдах вий гэж өдрийн цагаар бараг гал түлдэггүй, орой харанхуй нөмөрсөн хойно хоолоо болгочихоод үнс нурмаа хүртэл далдалдаг болсон байв. Хүний хөл ойртоход модны завсар орж алга болох, цасан дээр үлдсэн мөрөө буцааж гишгэн баллах зэрэг нь сүүлдээ түүнд бодох ч шаардлагагүй дадал болжээ. Гэвч хүний бараанаас хоёр жил шахам дайжсан Бавуугийн амьдралд нэг өдөр Мижид хэмээх ойн цагдаа өвгөн орж ирсэн юм.
Мижид Богд уулыг насаараа шахам сахисан, модны мөчир хугарсныг хүртэл хараад хэзээ хүн өнгөрснийг багцаалчихдаг гярхай өвгөн байлаа. Тэр Бавууг анх хэд хэдэн удаа холоос харсан ч самарчин л биз хэмээн өнгөрсөн бөгөөд сүүлдээ нэг л хүнийг өвөл зунгүй ууланд үзээд байхаар нь сэжиг авчээ. Нэг удаа цас шинээр орсны маргааш Бавуугийн мөрийг дагасаар хад асганы завсар дахь хоргодох газрыг нь олоход Бавуу.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
2,500₮