Нийгэм Нийтлэл

Найзыгаа хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж, 15 жил алуурчин нэр зүүгээд, эцэст нь цагаадсан. Гэхдээ энэ бүхний дараа надад юу ч үлдээгүй, аав, ээж ч, амьдрал ч тэр. 2005 он.

Ажлынхантайгаа цэргийн баяр тэмдэглэсэн. Маргааш нь ажилдаа очтол баахан цагдаа ирчихсэн надаас “Б-г таних уу. Та хоёр хамгийн сүүлд хэдэн цагийн үед салсан бэ” гээд асууж, шалгааж эхэлсэн. Удалгүй гав зүүж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар руу намайг аваад явлаа. Найзыгаа амиа алдсаныг сонсох, тэгээд бүр тийм аймшигт хэрэг өөрийгөө үйлдсэн гэж тулгуулах хэчнээн аймшигтай байсан гэж санана. “Чи Б-ийн аминд хүрсэн байна” гээд хоёр цагдаа тулгаж асууж, дарамталж эхэлсэн.
Мэдүүлэг авахдаа хөтөлж, тулгаж, зодож, дарамталж, яг л алуурчинтай харилцаж байгаа юм шиг байдаг байлаа. Эхний мэдүүлэгтээ “Би тийм хэрэг хийгээгүй. Би найзтайгаа дахиж уулзаагүй” гэж мэдүүлсэн. Хоёр дахь удаа мэдүүлэг авах өглөө төрөөд удаагүй, нялх хүүхэдтэй эгчийг минь зэргэлдээх камерт хорьчихсон байлаа. Цагдаа нар “Хэргээ хүлээхгүй бол эгч чинь ял авна.
Дараа нь аав, ээжийг чинь хорино” гэж сүрдүүлж, зодож, эрүүдэн шүүж эхэллээ. Хилсээр өөрөө ачигдаад ирчихсэн, дээрээс нь эгч минь камерт уйлаад сууж байдаг, дараа нь аав, ээжийг минь хорино гэдэг төсөөлж ч чадахгүй зүйл. Найз минь үхсэн нь ч сонин биш, тэндээс л гарах чухал санагдаж байсан.
Цагдаа “Талийгаач та хоёр тэр цэнгээний газар хамт байсан. Хэдэн цагийн үед гарсан бэ. 23:00 цагийн үед гарсан уу” гэхэд нь “Тийм ээ, 23:00 цаг” гэж өөрийнхөө гарсан цагийг хэлэхэд л би буруудаад явчихдаг юм билээ. Ингэж тулгаж, гөрдөж асууж, хариулсаар нэг л мэдэхэд би “хэргээ хүлээсэн” болж, хорих анги руу ачигдлаа.
Гэхдээ олон хоног өлсгөлөнгийн байдалтай хоригдсон, дээрээс нь эгчийгээ хөхнийх нь сүү татраагүй, энгэр нь норчихсон, нулимс нь хатаж байгааг харах нүд халтирмаар байсан учраас энэ нь надад илүү амар санагдсан. Эгчийг минь гурав хоноод сулласан юм билээ. Тэр үед одоогийн шиг хууль, дүрэм чанга байгаагүй, хүний эрх ноцтой зөрчигддөг байсан нь тодорхой байгаа биз.
Прокурорын зөвшөөрөлгүй, “Дүү гэртээ ирж хоносон” гэж худал мэдүүллээ гээд л эгчийг хорьчихсон байгаа юм даа

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
500₮